|
|
|
"Урт хугацааны хөрөнгө оруулалт хий. Хэт их бүү шуналт, Хэт их бүү ай." - Шелби М.С. Дэвис |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 49,025.79 нэгжид хүрч 1.13 хувийн бууралттай хаагдлаа.
- Ажиллах хүчний оролцооны түвшин 2024 оны 3-р улиралд 63.0 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.4 нэгж хувиар, өмнөх улирлаас 0.8 нэгж хувиар тус тус өссөн байна. Хүйсээр авч үзэхэд, эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 72.0 хувь, эмэгтэйчүүдийнх 54.8 хувь байгаа бол 25-29 насны бүлэгт оролцооны түвшин хүйсийн хувьд хамгийн өндөр зөрүүтэй байна.
- M2 мөнгөний нийлүүлэлт 2024 оны 10-р сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 42.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 (24.9 хувь) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.4 (34.9 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.6 (35.4 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол индексүүд өнгөрсөн 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Трампын засаг захиргааны бодлого болон ОХУ, Украины хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн хурцадмал байдалтай холбоотой тодорхойгүй байдал үргэлжилсэн үед АНУ-ын хувьцаанууд өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, S&P 500 индекс нь өнгөрөгч 7 хоногт 1.68 хувийн өсөлт үзүүллээ. Тус индекс нь 2024 онд 25.15 хувь өссөн үзүүлэлттэй байна. Үүний зэрэгцээ Bitcoin-ний үнэ үргэлжлүүлсэн өсөлтөө хадгалсан хэвээр байна. Bitcoin 3-н 7 хоног дараалж 10 хувиас дээш өсөлт үзүүлээд байна.
- Хөрөнгө оруулагчдын анхаарал өнгөрөгч 7 хоногт NVIDIA компанийн 3-р улирлын орлогын тайланд төвлөрсөн байдалтай байлаа. Хагас дамжуулагч чип үйлдвэрлэлийн аварга компанийн хувьцааны ханш 7 хоногийн эцэст бага хэмжээний өөрчлөлттэй байсан бөгөөд хөрөнгө оруулагчид 3-р улирлын тайлангийн үр дүнг ерөнхийд нь эергээр хүлээн авлаа.
- Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 213,000 болж, өмнөх 7 хоногоос 6,000-аар буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2024 оны 4-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын эдийн засгийн төлөв байдлыг илэрхийлэх үзүүлэлтүүд бууралттай гарсан болон Европын төв банк 12-р сард бодлогын хүүгээ бууруулж магадгүй гэсэн хүлээлтийн улмаас Европын хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, FTSE 100 индекс 2.46 хувь, STOXX Europe 600 индекс 1.06 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа.
- Евро бүсийн 10-р сарын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх HCOB Flash Composite индекс 48.1-д хүрч буурлаа. Энэ нь сүүлийн 10 сарын хамгийн доод үзүүлэлт юм. Жич: PMI индекс 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.
- Их Британийн инфляцын түвшин 10-р сард хүлээлтээс давж өссөн нь голчлон өрхийн эрчим хүчний зардал нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Жилийн дүнгээр инфляцын түвшин 10-р сард 1.7 хувиас 2.3 хувьд хүрч өслөө. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хассан суурь инфляцын түвшин 3.3 хувьд хүрч өслөө. Тус үзүүлэлт нь Английн төв банкийг энэ оны үлдсэн хугацаанд бодлогын хүүг өөрчлөхгүй байх хүлээлтийг нэмэгдүүллээ.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Зах зээлийн уналтад Трампын засаг захиргааны бодлого болон ОХУ, Украины хоорондох мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал гол сөрөг нөлөөг үзүүллээ. Nikkei 225 индекс 0.93 хувь, TOPIX индекс 0.56 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Япон улсын төв банк 12 сард эсвэл 2025 оны 1 сард болох Мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ өсгөх өндөр магадлалтай байна. Хүү өсөх магадлал өндөр байгаа тул тус улсын 10 жилийн хугацаатай Японы засгийн газрын бондын өгөөж 1.1 хувьд ойртож өслөө. Энэ нь сүүлийн 13 жилийн дээд үзүүлэлт болж байна.
- Япон улсын 10-р сарын суурь инфляцын түвшин 2.3 хувь байна. Энэ нь тус улсын зорилтот 2.0 хувиас өндөр түвшин юм. Япон улсын Засгийн газар инфляцын хүндрэлээс иргэд, бизнес эрхлэгчдийг хамгаалах, бүс нутгийн эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эдийн засгийн багц бодлогын шийдвэрийг өнгөрөгч Баасан гарагт баталлаа. Тус багц нь 39 их наяд иен буюу ойролцоогоор 250 тэрбум ам.доллартой тэнцэж байна. Үүнд, эрчим хүчний өсөлтийг хязгаарлах татаас, орлого багатай өрхүүдэд бэлэн мөнгө тараах, мөн иргэдийн цалингийн орлогод татвар ноогдуулахгүй байх зэрэг бодлого багтжээ.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- Трампын засаг захиргааны бодлого болон БНХАУ-ын эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Тодруулбал, Shanghai Composite индекс 1.91 хувь, CSI 300 индекс 2.60 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- БНХАУ-ын бодлого тодорхойлогчид 9-р сард хэрэглэгчийн эрэлтийг нэмэгдүүлэх болон орон сууцны зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхээр олон тооны бодлогын арга хэмжээнүүдийг зарласан билээ. Гэсэн хэдий ч зарим шинжээчид Засгийн газрыг 2025 оны 1-р сар хүртэл буюу Ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор ажлаа эхлэхийг хүлээж, АНУ-ын бодлого тодорхой болох хүртэл хүлээж тус улстай бодлогын шийдвэрээ уялдуулах хүлээлттэй байгааг онцолж байна.
- БНХАУ-ын төв банк 1 жил болон 5 жилийн хугацаатай суурь хүүгийн түвшнүүдийг 3.1 хувь болон 3.6 хувьд хэвээр үлдээлээ.
|
|
|
Даатгалын салбарын ашигт ажиллагаагаар тэргүүлэгч Тэнгэр Даатгалын IPO эхэллээ.🎉 |
|
📌Нэгж хувьцааны үнэ: 800₮ 📌Татан төвлөрүүлэх дүн: 10 Тэрбум төгрөг 📌Санал болгох хувь: 21%
Захиалга өгөх: 🧷https://ipo.tengerdaatgal.mn/ 🧷https://trader.tdbsecurities.mn/auth
Үндсэн андеррайтер: TDB securities SC 📲7010-0261 Туслах андеррайтер: Mandal Capital 📲7575-3399
Дэлхийн Санхүүгийн Түүхийн Музейд хувьцааны дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Хаяг: Меру Тауэр-5 давхарт |
|
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.18 хувиас 6.76 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.77 хувь байна.
Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.99 хувиас 10.91 хувийн хооронд арилжаалагдаж байна. Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
|
|
|
Дэлгэрэнгүй |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ 2024.11.22
Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.18, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.19, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.27, "Гишүүнчлэлийн журам"-ын 5 дугаар зүйлийн 5.3.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 459 тоот тогтоолуудыг үндэслэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүчлэлийн эрхийг сэргээлээ.
Дэлгэрэнгүй |
|
"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ 2024.11.18
"Э-Транс ложистикс" ХК нь Компанийн тухай хуулийн 53, 54 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.13, 76.1.18 дахь заалтуудыг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 01/05 тоот тогтоолын дагуу өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан байна.
Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа. Хувьцаа худалдан авах саналын эхлэх өдрийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөр, санал дуусах хугацааг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг дуустал байхаар тогтоосонтой холбоотой хавсралтаар холбогдох материалыг хүргүүлж байна.
Дэлгэрэнгүй |
|
|
|